Д.Нямхүү: 242 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй

683

ЭМЯ-аас ээлжит хэвлэлийн хурал хийлээ. 
Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 15 нь эдгэрсэн бол, ХӨСҮТ-д өдгөө 27 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.  Гадаад улсад "Ковид-19" халдвар авсан 30 гаруй Монгол иргэн бүртгэгдсэнээс  13 нь эдгэрсэн бол, үлдсэн нь гэрийн тусгаарлалтад эмчилгээ, шинжилгээнд хамрагдажээ.Мөн өнөөдөр ОХУ-ын цэргийн сургуулийн 346 оюутан тусгай үүргийн гурван онгоцоор эх орондоо ирэх бөгөөд ХӨСҮТ-д бүрэн шинжилгээнд хамруулахаар бэлтгэж байгааг хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Үндэсний лаборатори,Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарсан. ХӨСҮТ-т тусгаарлагдсан, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор авсан таван хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 12 жолоочид коронавирус илрээгүй" гэлээ. 
У.МАНДАХ


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn