ТӨВ: Долоон багш “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагджээ

201


Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөрт зориулсан ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Энэ өдөр Монгол Улсын Гавьяат багш цол, тэмдгээр энгэрээ мялаасан Г.Юндэн, Д.Галя, З.Гончигсүрэн, Л.Эрдэнэцэцэг нарт хүндэтгэл үзүүлж, ажил үйлсээрээ тэргүүлсэн багш нарыг төрийн дээд одон медаль, аймгийн болон салбарын шагналаар шагналаа. Тус үйл ажиллагааны нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэлэхдээ, “2023 он Боловсролын багц хуулиуд болох “Боловсролын ерөнхий хууль”, “Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль”, “Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль” шинээр батлагдсан онцлог жил болж байна.
 
Төв аймаг боловсролын салбартаа онцгойлон анхаарч, өнгөрсөн жилүүдэд суралцах орчин нөхцөлийг сайжруулж, сүүлийн долоон жилийн хугацаанд 8 сургууль, 20 цэцэрлэг, 13 сурагчдын дотуур байрыг шинээр барьж, ашиглалтад орууллаа. Дээрх материаллаг хөрөнгө оруулалтаас гадна багшийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь хангахад анхааран ажиллаж байна. Мөн “Багш бүрд компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд 841 багшийг зөөврийн компьютероор ханган ажиллалаа” гэв.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгээс багш нарын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд хийж буй ажлыг тодруулахад, “Багш нарын нийгмийн баталгааг хангах хүрээнд манай аймагт 2018 оноос хойш хэрэгжиж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт квотоор жилдээ 2-3 багшийг хамруулснаар өнөөдрийн байдлаар долоон багш “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаад байна.
 
Хөдөө орон нутагт тулгамддаг асуудлын нэг нь боловсон хүчний асуудал. Орон нутагт ажиллахаар очсон боловсон хүчнийг тогтвортой ажиллаж, амьдрах боломжоор хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ипотекийн зээл”-д хамруулах чиглэлийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn