ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” Дархан-Уул аймагт үүдээ нээлээ
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703068097_409849162_1563954097740045_4776583635618484393_n.jpg)
Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог Дархан-Уул аймгийн хувьд хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүү сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70 гаруй хувийг, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангадаг төдийгүй 100 хувь орлогоороо санхүүждэг аймаг гэдгээрээ онцлог. Түүнчлэн Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв төдийгүй эрчим хүчний үйлдвэрлэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, оёдол, савхин эдлэл, хүнсний бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ тэр тусмаа барилгын материалын үйлдвэрлэл тус аймагт эрчимтэй хөгжиж байна. Энэ ч үүднээсээ Улаанбаатар хотоос шилжин суурьших хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн тоо өсөж буй. ХААН Банк бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, санхүүжилтийн таатай боломжууд санал болгох, зөвлөгөө мэдээлэл өгөх “Бизнес төв” Дархан-Уул аймагт байгуулсан нь цагаа олсон, хэрэгцээтэй үйлчилгээ гэдгийг иргэд онцолж байна.
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703068555_386442208_6659763574133944_2205726811125606845_n.jpg)
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703068615_411666634_373637928675817_2871861151426614729_n.jpg)
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703068597_409785487_320871277575595_4065555224971597211_n.jpg)