Өвлийн уралдаан зохион байгуулж, хүүхдийн эрх зөрчсөн хүмүүст зөрчлийн хэрэг нээх хүсэлт өгчээ

94

2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, Засгийн Газрын 57-р тогтоол 
гарч, энэ үеэс эхлэн жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ хүрээнд ХЭҮК-оос аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Унаач хүүхдүүдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, мориноос унаж бэртэж, эрүүл мэнд, эцэстээ амь насаараа ч хохирох тохиолдол их гарч байсан тул унаач хүүхдүүдийн эрх ашиг, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, тэднийг мориноос унаж бэртэх улмаар амь насаа алдах эрсдэлийг урьдчилан тооцоолж, өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч нууцаар уралдаан зохион байгуулах тохиолдол буурахгүй байгаа. Тухайлбал, Төв аймгийн нутагт энэ сарын 18-нд уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдав. Одоогоор ГБХЗХГ-ынхан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд прокурорт зөрчлийн хэрэг нээхээр хүсэлтээ өгсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn