Хүнсний болон ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

75
ХААН Банк ХХААХҮЯ-тай хамтран Засгийн газрын хүүгийн хөнгөлөлттэй “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийг орон даяар байрлах салбар нэгжүүдээрээ дамжуулан олгож байна.
Хүнсний болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, хоршооны бизнес эрхлэгч харилцагч та бүхэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлийг дараах таатай нөхцөлөөр авах боломжтой.  
Үйл ажиллагааны чиглэл:
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл
  • Газар тариалан болон хүнсний ногооны үйлдвэрлэл
  • Ноос, ноолуур, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэл
  • Гурил, тэжээл, ургамлын тос үйлдвэрлэл
  • Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэл
  • Сав, баглаа боодлын үйлдвэрлэл
  • Мах бэлтгэн нийлүүлэх бизнес
Хүнсний болон ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн нөхцөл
Зээлийн хэмжээ: Бизнесийн онцлог, цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадавхиас хамааруулан ХХААХҮЯ-ны тогтоосон дээд хязгаараас хэтрэлгүй олгоно.
  • Зээлийн хугацаа: 12-36 хүртэлх сар, 6 хүртэлх сарын хөнгөлөлтийн хугацаатай
  • Зээлийн хүү: 5%, мах бэлтгэлийн зээлийн хувьд 6% /ХХААХҮЯ-наас 13 хувийг зээлдэгчийн өмнөөс төлөх нөхцөлтэй/
  • Зээлийн тавигдах шаардлага бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.  
Хүнсний болон ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөл:
  • Зээлийн хэмжээ: Бизнесийн онцлог, цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадавхиас хамааруулан ХХААХҮЯ-ны тогтоосон дээд хязгаараас хэтрэлгүй олгоно
  • Зээлийн хугацаа: 48 хүртэлх сар,12 хүртэлх сарын хөнгөлөлтийн хугацаатай
  • Зээлийн хүү: 6%, /ХХААХҮЯ-наас 13 хувийг зээлдэгчийн өмнөөс төлөх нөхцөлтэй/
Зээлийн тавигдах шаардлага бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.  
Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэр эрхэлдэг бизнес эрхлэгч та Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар нэгжүүд, ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих “Бизнес төв”-үүдээр дамжуулан бизнесийн зээлийг шуурхай шийдүүлэн аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn