Дөрвөн этгээдийг эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө угаах замаар хууль бус хэрэг үйлдсэн шалтгаанаар саатуулжээ

159

Эрүүгийн цагдаагийн албанаас шалгагдаж байгаа хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун "Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий дөрвөн этгээдийг эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө угаах замаар хууль бус хэрэг үйлдсэн шалтгаанаар өчигдөр 48 цаг саатуулсан. 
Нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн хоёр дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан байж болзошгүй. Мөн бүлэглэн бусдаар гадаад улсын бооцоот сайтад мөрий тавиулж улмаар их хэмжээний бооцооны мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэний биед халдан зодож, зорчих эрхийг хязгаарлаж улмаар хүнийг хүчээр алга болгох гэх мэт хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-гийн хамаарал бүхий "Алтан хүдэр", Тээвэр хөгжлийн банк зэрэгт 10 обьектод шалгалт хийж баримтыг хураан авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нэр бүхий этгээдүүд алдсан мөнгөө олж өгөх гэх нэрийдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн өгөхийг нь шаардаж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэллээ. 
Харин тэднийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт өгсөн. Өнөөдөр үргэлжлүүлэн саатуулах эсэх шийдвэр гарна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй гэдэг дээр мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг шалгаж байна. Нийт хэдэн төгрөг хурааж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэм буруутай эсэх нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Цаашид прокуорын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө" гэлээ. 
Мөн Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй гэдэг дээр мэдээлэл өгөх боломжгүй гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn