Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов

135
Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотын олон улсын ложистикийн паркт ирж, баруун бүс нутгийн тэнгисийн болон хуурай газрын нэгдсэн ложистикийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. 

Чүнчин хотын олон улсын ложистикийн парк нь Ша Пин Ба дүүргийн Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг, баруун бүсийн хуурай болон усан замын гарц бүхий галт тэрэгний өртөөнд байрладаг. Төлөвлөсөн талбай нь 35.5 квадрат километр бөгөөд 22 квадрат километр талбайг хэдийнээ байгуулаад байна. Тус парк нь "Ложистик+зангилаа барилга+интернэт сүлжээ" гэсэн орчин үеийн ложистикийн үйл ажиллагааны нэгдсэн системийг бий болгож, баруун бүсийн хуурай болон тэнгисийг холбосон зам тээврийн коридор, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг, Чүнчин-Манжуур-Орос, Чүнчин-Нинбө зэрэг дөрвөн чиглэлийн 62 шинэ шугамтай. Одоогоор 100 гаруй орны 500 гаруй боомтод хүрдэг бөгөөд Хятад-Европын ачааны галт тэрэгний үйл ажиллагааны иж бүрэн үзүүлэлтүүдээрээ улсдаа тэргүүлдэг байна. 
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
www.xinhuanet.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn