МАН: Экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой


- • Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаж чадлаа.
- Боомтын боомийг тайлж, экспортын гурван шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.
- “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан системийн авлигыг таслан зогсоолоо.
- “Оюу Толгой”-н Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, гүний уурхайг ашиглалтад оруулав.
- “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайг илчилж, экспорт түүхэн амжилтыг тогтоолоо
- Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрийг цэгцэлж, хаадын нэрээр гаргасан бондыг төлж, гадаад өрийн барьцаанаас чөлөөлөгдөв.
- Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалыг Засгийн газар хүчингүй болгов.
- E-Mongolia цахим засаглалыг нэвтрүүлж, тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангав.






