Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2024-06/1719462524_screenshot-2024-06-27-122650.png)
Тус прокурорын газраас хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Заамар, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.