Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд архидан согтуурсан үедээ тус суманд хоолны газар ажиллуулдаг эмэгтэйг зодож, танхайрчээ

187

Төв аймгийн Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Өлзийням гэх эмэгтэйг зодож танхайрсан тухай хохирогч өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн. 
Тодруулбал, Дуучин А.Өлзийням гэх эмэгтэй нь Баянчандмань суманд худалдааны төвийг түрээслэн хоолны үйлчилгээ эрхэлдэг бөгөөд тус сумын засаг дарга Г.Ариунболд гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Өлзийням болон ажилчдынх нь биед халдаж танхайрчээ. Мөн тус сумын засаг дарга "7 га газар авах уу" гэж хэлсэн тухай хохирогч бүсгүй лайвынхаа үеэр ярьсан юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хууль эрх зүйн шилжилттэй холбоотой Засаг даргад шинээр газар олголт хийх захирамж гаргахгүй байх" талаар үүрэг даалгавар өгсөн байдаг.
Сонирхуулахад, Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд нь 2015 онд Тамгын газрын дарга байх үедээ 26 настай малын эмч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдож байсан аж.
https://isee.mn/n/67206
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn