Apple шинэ бүтээгдэхүүнээ есдүгээр сарын 9-нд танилцуулна

78

Америкийн Apple компани Калифорни муж улсын Купертино хот дахь төв байрандаа ирэх есдүгээр сарын 9-нд хэвлэлийн хурал зохион байгуулна гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Энэ үеэр шинэ iPhone гар утас, Apple Watch ухаалаг цагийг танилцуулах төлөвтэй байна.
Шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагааг Apple-ийн цахим хуудас, YouTube сувгаар шууд дамжуулна. Apple 2020 оноос хойш урьдчилан бичсэн дүрс бичлэгүүдээр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.
Тус компани шинэ iPhone, Apple Watch-оо ихэвчлэн баярын улирлын өмнө зохион байгуулдаг намрын танилцуулгын үеэр олон нийтэд дэлгэн үзүүлдэг. Технологийн салбарын шинжээчид болон Bloomberg агентлагийн мэргэлжилтнүүдийн таамаглаж буйгаар, iPhone 16 гэж нэрлэж магадгүй байгаа энэ жилийн iPhone-ийн үнэтэй загварууд нь илүү том дэлгэц, шинэчилсэн камер, шинэ өнгөний сонголттой байж магадгүй байна.
Харин Apple-ийн өмсөж зүүдэг төхөөрөмжүүд шинэ хурдан чиптэй болох төлөвтэй байна. Мөн Apple нь шинэ загваруудаас гадна iPhone-ийн программ хангамжийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг танилцуулдаг.
iOS 18 гэж нэрлэх энэ жилийн хувилбарт зурвасуудыг хураангуйлах, эгдүүтэй зураг үүсгэх зэрэг өдөр тутмын хэрэглээнд зориулсан хиймэл оюун ухааны функцүүдийг агуулсан Apple Intelligence багтах ажээ.
“AppleInsider” сайтад IPhone 16-гийн үзүүлэлт ямар байх талаар өгсөн мэдээллийг харцгаая.
Эх сурвалжийн хэлснээр гол камер нь 2016 оноос хойш байсан үзүүлэлтээрээ буюу 48 мегапиксел хүчин чадалтай байх юм.
Өмнө жил гарсан IPhone-ий зөвхөн Pro Max загварын камер л тав дахин татдаг хүчин чадалтай байсан бол IPhone 16 Pro болон Pro Max загвар хоёул ийм үзүүлэлттэй байна гэж эх сурвалж хэлжээ.
Мөн Pro загваруудаар 3K нягтаршилтай бичлэгийг 120 fps-тэй бичих хүчин чадалтай байх аж.
Үүнээс гадна IPhone 16-гийн бүх утаснууд хажуу талдаа зураг авах товчийг  (Capture Button) анхны удаа нэвтрүүлнэ. Энэхүү товчийг камер ашигладаг аппликейшнүүд л хэрэглэх боломжтой байх юм.
“Macrumors” сайтад “Apple”-ийн шинжээч Минг Чи Куо IPhone 16 загвар хар, ногоон, ягаан, цэнхэр, цагаан өнгөтэй гарах магадлалтай гэж бодож буйгаа хэлжээ.
Харин микрочипийн хувьд “Macrumors” сайт дээр мэдээлснээр IPhone 16 загвар сүүлийн үеийн A18 чипийг ашиглах магадлалтай байна. Мөн Siri хөтчийг хиймэл оюун ухаантай хавсарч, команд сайн сонсдог болгохын тулд сайжруулсан микрофонтой байх талаар тус сайт мэдээлсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn