П.Наранбаяр руу өндөг шидэж, биед халдсан А.Отгонбаатарыг 100 мянган төгрөгөөр торгоно
Боловсролын сайд П.Наранбаяр хэвлэлийн хурал хийж байх үеэр "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар түүнрүү өндөг шидэж, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай гар зөрүүлсэн.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "А.Отгонбаатарын уг үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас шалгалтын ажиллагаа явуулна. Одоогийн байдлаар П.Наранбаяр сайд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй." гэв.
Түүнийг "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох" аж.