Шинэ шөл ууж гэдэс чанахад учир бий...

457

Ихэнх айлууд хонины гэдсээ 1 тогоонд бүгдийг нь хийгээд л чанадаг. Нилээд юм мэддэг, домч хүн “Чи таван цулын шөл ууя гэвэл 5 цул эрхтэнг тусад нь чанаад шөл уу. Битгий 6 сав эрхтэнтэй нь хольж чана. 5 цулын шөл ядаргаанд сайн, халуун чанартай. Сав 6 эрхтний шөл хий дардаг, эмнэх чадвар сайн. Тиймээс элэг бөөр, зүрх уушиг, дэлүүг тусад нь нэг саванд чана. Хош, ходоод, гүзээ, чацархай тэргүүтэнг тусад нь өөр саванд чана.” хэмээн хэлж байсан юм.
Малын дотор гэдэс таны биед ямар ашигтай вэ? Малын дотор гэдэс буюу цувдай нь төмөр, уураг, кали, кальци зэрэг маш олон эрдэс бодисыг өөртөө агуулдаг. Жишээ нь: уураг 15-18%, төмөр 70-80% агуулдаг. Долоо хоногт нэг удаа дотор гэдэс идвэл төмөр дутагдлын цус багадалт гэх өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Гэвч “Сүүлийн үед дотор гэдэс тэр дундаа амин дэмийг хамгийн ихээр агуулдаг дэлүү, уушги, сархинаг, элэг зэргийг хүнсэндээ ашиглахаа больсон” гэж ШУТИСын доктор (Ph.d) Б.Майзул хэллээ.
Амьтны маханд агуулагдаж байгаа төмөр, кали, магни зэрэг эрдэс бодисууд хүний биед хэрэгцээтэй хэлбэрээрээ байдаг. 50% нь таны биед шимэгддэг. Харин помидор зэрэг ургамалд агуулагдах төмрийн 3-10% нь л шимэгдэж бусад нь хаягддаг аж. Тиймээс таны биед хэрэгтэй амин дэмүүдийг ихээр агуулдаг дэлүү, уушги гүзээний талаар дэлгэрэнгүй хүргэе.
Дэлүү (Үхэр, хонь, ямаа)- Төмрийн агууламж маш өндөр. Дэлүүнд агуулагдах төмрийн үйлчилгээг судлах зорилгоор 2007 онд доктор Б.Майзул, анагаахын сургуультай хамтран цагаан хулгана, туулайд зориудаар цус багадалт үүсгэн 28 хоногийн туршилт хийжээ. Ингэхдээ эрүүл бүлэг буюу зориудаар цус багадалт үүсгээгүй амьтад; зориудаар цус багадалт үүсгэж төмрийн бэлдмэл өгсөн, боловсруулсан дэлүүг хоолтой нь хамт өгсөн, зориудаар цус багадалт үүсгээд энгийн л иддэг хоолыг нь өгч байсан гэж дөрөв ангилсан байна. Ингээд 28 хоногийн дараа харьцуулж үзэхэд боловсруулсан дэлүүг нэмэлтээр өгсөн амьтан төмрийн хэмжээ нь эрүүл бүлгийнхтэй тэнцэж байжээ. Үүнээс үзэхэд дэлүүнд агуулагдах төмрийн хэмжээ, төмрийн бэлдмэл ууснаас илүү болох нь тогтоогдсон. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт нэг удаа дэлүү чанаж идэхэд цус багадалттай болохгүй, төмрийн бэлдмэл ууснаас илүү үр дүнтэй юм.
(Мэдээд авхад илүүдэхгүй юм байна.)
Гурван Мод Амралт.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn