Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 16-наас өмнө бүртгүүлнэ
![](http://nutag.mn/uploads/posts/2020-07/1596177794_12295.jpeg)
Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан. Харин нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтэй наймдугаар сарын 16-наас өмнө өгөхөөр хуульчилсан. Тодруулбал, “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж хуульд заажээ.
Мөн тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай. Түүнчлэн орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тэгвэл энэ хугацаа нь наймдугаар 31-нээс есдүгээр сарын 6 хүртэл өрнөх аж. Мөн бие даан нэр дэвшигч ч энэ хугацаанд хамаарах юм.
Ташрамд, иргэдийн шилжих хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсоож, санал авсны дараа өдрөөс сэргээх юм.
Б.Бадралмаа