“Meta” ажлын гүйцэтгэлд суурилан хүний нөөцөө 5 хувиар танана

52

“Meta” компани ажлын гүйцэтгэлд суурилан нийт хүний нөөцийнхөө таван хувийг цомхотгоно гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 72 орчим мянган ажилтантай байсан тус компанийн энэхүү шийдвэр 3600 орчим ажлын байранд нөлөөлөхөөр байгаа аж.
Бүтээмжийн менежментийг сайжруулж, гүйцэтгэлийн босгыг дээшлүүлэхийг зорьж байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг тодотгож байна.
Тэрбээр 2023 оныг  бүтээмж дээшлүүлэх жилээр зарлаж, 10 мянган ажлын байр танах төлөвлөгөөгөө танилцуулж байсан юм.
“Meta”-ийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээ хоёрдугаар сард эцэслэгдэнэ гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ.
Дээрх мэдээллийн дараа “Meta”-ийн хувьцааны ханш 2.1 хувиар буураад байна.
Үүний зэрэгцээ АНУ-д төвтэй компаниудын ажлын байрны цомхотгол цар тахлын үеийг эс тооцвол сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрснийг “Forbes” мэдээллээ. Цар тахлын үе буюу 2020 онд АНУ-д нийт 2.3 сая ажлын байрыг цомхотгож байжээ.
Харин 2024 онд цомхотгол 760 мянга давсан буюу өмнөх оноос 5.5 хувиар өссөн нь технологийн хурдтай өсөлт, эдийн засгийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Салбараар нь аваад үзвэл технологийн салбар хамгийн их ажлын байр буюу 130 мянга гаруй ажилчдыг чөлөөлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn