Майкл Жексоны тухай намтар киног 10 дугаар сар хүртэл хойшлуулжээ

30

Попын хаан Майклс Жексоны тухай намтарчилсан киноны анхны тов ирэх дөрөвдүгээр сард байсан бөгөөд зохиолын явцаас шалтгаалан 10 дугаар сар хүртэл хойшилжээ.
Lionsgate компанийн хийж буй тус киноны талаар албан ёсны тайлбар хийхээс татгалзсан юм. Уг киноны зохиолчоор гурван удаа Оскарт нэр дэвшсэн Жон Логан ажиллаж буй.  Кинонд Майкл Жексоны амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэх бөгөөд киноны гол дүрд Жексоны ахын хүү Жаафар Жексон тоглохоор сонгогдсон юм. Киноны продюсер Грэм Кингийн хувьд киноныхоо гол дүрд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан билээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn