Төв, Булган аймгуудад гарсан ой хээрийн гурван түймрийг цурманд оруулжээ

27

Онцгой байдлын алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод орон нутгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn