Замын зорчих хэсэг дээр зогсож байхдаа машинд мөргүүлэн амиа алджээ

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашины жолооч замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсөн осол гарчээ.
Тус ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч замын зорчих хэсэг дээр зогсох үед зорчигч машинаас буусан үедээ өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алджээ.