Боловсролын салбарын удирдах ажилтнуудын сургалт эхэллээ
2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын сургалтыг "Солонго" цогцолборт зохион байгуулж байна.
Уг сургалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав, БСУГ-ын мэргэжилтнүүд болон ЕБС-ийнщн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар зэрэг нийт 145 удирдах албан тушаалтан оролцож байна.
Тус сургалтаар 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, журмыг танилцуулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах, бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах зөвлөгөө зөвлөмжөөр хангах асуудал болон өнгөрсөн хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, 2020-2021 оны хичээлийн жилийн зорилтын төслийг хэлэлцэх аж.