МОНГОЛ–ХЯТАДЫН ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТ, НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөлөл БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооноос 2025 оны 10 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотноо зохион байгуулсан “Монгол–Хятадын холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-д амжилттай оролцлоо.
Хуралд Монгол Улсаас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Ерөнхий менежер П.Ганболд, БНХАУ-ын талаас Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны дэд дарга Ван Бин тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хурлын үеэр дараах гол асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэв. Үүнд:
  • 2025–2026 оны харилцан ажиллагааны зохицуулалтын гэрээг шинэчлэн батлав.
“Улаанбаатар” нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв болон Бээжин, Ланжоу, Өрөмч, Харбин, Хөх хотын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв хоорондын гэрээг хэлэлцэн шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж шинэчлэн баталгаажуулав.
  • Нислэгийн хөдөлгөөний менежментийн нөөц төлөвлөгөөний (Contingency Plan) төслийг Монголын талаас танилцуулж, БНХАУ-ын туршлагыг судлан хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.
Хятадын тал нөөц төлөвлөгөөг (Contingency Plan) тухайн улсын иргэний нисэхийн байгууллагууд хамтран боловсруулж баталдаг бөгөөд хэрэгжилтийг дотоод зохицуулалтаар хангадаг талаар мэдээлэл өгч, шаардлагатай бол уг төлөвлөгөөтэй холбоотой заалтыг нислэгийн удирдлагын төвүүд хоорондын гэрээнд тусгах боломжтойг онцлов.
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн (ATFM) эрх зүйн баримт бичиг, Агаарын зай болон нисэх буудлын багтаамж тогтоох аргачлал, хүний нөөцийн чадавх, өдөр тутмын мэдээ /ATFM Daily Plan - ADP/ зэрэг асуудлаар Монгол–Хятадын талууд техникийн түвшинд хэлэлцэв.
Хятадын тал ATFM-ийн мэргэжлийн сургалт, дадлага, ажлын байрны туршлага солилцоонд Монголын мэргэжилтнүүдийг хамруулах боломжтойг илэрхийлж, хамтын ажиллагааг албан ёсоор өргөжүүлэх санал гаргав. Мөн 2021 оноос ашиглаж буй NTFM системийг Монгол Улсад туршилтаар нэвтрүүлэх талаар цаашид ярилцахаар тохиролцов.
  • Монгол Улсын зүгээс ОХУ, БНХАУ-тай хамтран ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн төвөөс хэрэгжүүлж буй Чөлөөт агаарын зай (FRA) төсөлд оролцох саналыг дахин танилцуулж, төслийн хэрэгжилтийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж буй талаар мэдээлэв.
Хятадын тал одоогоор FRA хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулаагүй ч хамтын ажиллагаанд нээлттэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд төслийн харилцах албан тушаалтан (POC)-уудыг сонгон, албан ёсоор баталгаажуулав.
  • Монголын төлөөлөгчид БНХАУ-ын ATMB-ийн удирдлагын төвүүдэд ажиллаж, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн төв, ойртолт, цамхгийн ажиллагаа, ATFM удирдлагын төв, нисэх буудлын удирдлагын төвүүдийн автоматжуулсан систем, техник, тоног төхөөрөмж, программ хангамж хэрэгжүүлсэн талаар газар дээр нь судалж, үйл ажиллагаатай танилцав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn