“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН 2026-2030 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

5
Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Иргэний нисэхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус компанийн 2026-2030 оны стратеги төлөвлөгөөг бэлтгэн, хэлэлцэж эхэллээ. Тус төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж эхэлсэнээр компанийн ирээдүйн зорилго, хөгжлийн чиг хандлага, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн чухал баримт бичиг болж байгаа юм. Дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй шийдэл нэвтрүүлэх, хамт олны ур чадварыг хөгжүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг тусгаснаараа онцлогтой.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn