Nutag.mn сайт “Grand Awards”-аас шагнал хүртлээ

22
“21 аймгийн мэдээллийг нэгтгэсэн анхны платформ” өргөмжлөлөөр шагнагдав
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Grand Awards” наадмаас www.nutag.mn сайт “21 аймгийн мэдээллийг нэгтгэсэн анхны платформ” шагнал хүртлээ. Энэхүү шагнал нь орон нутгийн мэдээллийг төвлөрүүлэн, аймаг бүрийн онцлог, хөгжил, үйл явдал, соёл, нийгмийн мэдээ мэдээллийг нэг дороос хүргэдэг дижитал шийдлийг үнэлсэн онцгой өргөмжлөл юм.
Тус сайт нь Монгол Улсын 21 аймгийн мэдээллийг нэгдсэн платформоор дамжуулан хүргэж, нийслэл–орон нутгийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Аймаг бүрийн Цаг үеийн мэдээ, сурвалжилга, Иргэдийн дуу хоолой, Орон нутгийн бизнес, хөрөнгө оруулалт, Соёл, уламжлал, Нийгмийн асуудал зэрэг олон талт контентыг системтэйгээр түгээж, “нутгийн хөгжил – мэдээллийн хүртээмж”-ийг уялдуулахад анхаарч ажилладаг.
Монголын медиа орчинд аймаг тус бүр мэдээллийн өөрийн сувагтай ч бүх аймгийн мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлсэн платформ ховор байсан. Энэ орон зайг нөхөж, орон нутгийн мэдээг улсын хэмжээнд хүргэх дижитал экосистемийг Nutag.mn бүрдүүлсэн нь “Grand Awards”-ын шүүгчдийн анхаарлыг татсан юм.
“Grand Awards” нь маркетинг, менежмент, брэнд хөгжүүлэлт, медиа, дижитал инновацийн шилдэг шийдлүүдийг тодруулдаг нэр хүндтэй наадам. Nutag.mn сайт нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна орон нутгийн брэнд, бүс нутгийн онцлогийг дэмжих стратегийн ач холбогдолтой платформ гэдгээрээ онцлог байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn