“Мэргэлж, засал хийнэ” хэмээн иргэдийг мэхэлж байсан эмэгтэйг баривчиллаа

1

Фэйсбүүкт “Хөзрийн хатан” нэртэй хаяг нээж, “Мэргэлнэ, засал хийнэ” хэмээн иргэдийг залилж байсан Н.Доржмаа гэх эмэгтэйг цагдаагийнхан баривчиллаа. Тэрбээр иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан олон хүнээс банкны данс ашиглан мөнгө шилжүүлж авсан аж. Түүнийг Хан-Уул дүүрэг дэх нэгэн орон сууцаас баривчилсан бөгөөд цагдаагийн байгууллагынхны мэдээлснээр бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болжээ. Түүнийг эхлээд 10-аад хүнээс 100 сая төгрөг залилан авсан хэрэгт эрэн сурвалжилж байсан юм. Түүнийг уржигдар баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан бөгөөд шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авах шийдвэр гаргасан гэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn