Аврагчид 30 иргэний амь насыг авран хамгааллаа

543

Төв / МОНЦАМЭ/. Төв аймгийн ихэнх нутгаар цас орж аймгийн Онцгой байдлын газарт малдаа яваад төөрсөн, машин цасанд суусан, зам хаагдсан зэрэг нийт 27 дуудлага бүртгэгдсэн байна.
Ийнхүү аймгийн Онцгой комисс шуурхай хуралдааныг зарлаж тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсний дагуу холбогдох байгууллагуудын болон орон нутгийн удирдлагууд шуурхай арга хэмжээг авчээ. 
Тухайлбал Эрдэнэсант, Дэлгэрхаан сумын зам цасанд боогдон хаагдсан байсныг Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын баг хүрэлцэн очиж, иргэд цааш зорчих боломжийг бүрдүүллээ.
Мөн төөрсөн, цасанд суусан дуудлагаар эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж 30 иргэний амь насыг алба хаагчид авран хамгаалсан бол Баянчандмань сумын 52-н даваан дээр алба хаагчид одоог хүртэл үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
https://montsame.mn/mn/read/238427
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn