Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт малын хашаа шатаж 60 толгой бог мал хорогджээ

535
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин айлын гэр, эд хогшил, малын хашаа шатаж 43 настай эрэгтэй түлэгдэж бэртэн, 60 гаруй толгой бог мал өртөн хорогджээ.


Тодруулбал, тус сумын харьяат малчин Г-ийн 5 ханатай 3 гэр, эд хогшил, 2 малын хашаа өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг тус өдрийн 15:43 цагт аймгийн онцгой байдлын газар цагт хүлээн авчээ. Тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ш.Гэрэлт-Одоор ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:50 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт Булган аймгийн Рашаант сумын Өвөрхан багийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй Т-ийн толгойн хэсэг түлэгдэж, 60 толгой бог мал өртөж хорогдсон.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат малчин Ц-ын 4 ханатай гэр мөн өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 14:48 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:53 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн осолд хариу арга хэмжээ үзүүлэх багийн алба хаагчид 13 км замыг туулан 15:23 цагт очиж, 4 ханатай гэр, малын бууц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.  Энэ талаар “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын хяналтын багийн ахлагч Е.Ганбуд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn