Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймгийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөдөө орон нутагт ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Дундговь, Говь-Алтай, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ зэрэг аймгуудад ажилласан.
Харин өнөөдөр Төв аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалт 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн “Монгол туургатан” театрт 16.00 цагаас болно.