Ихэнх сумын нутгаар жигд цастай болохоор малын усан хангамж сайн байна

502
Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж 10 балл байна гэж аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Тодруулбал, цасны дундаж зузаан Баян-Өнжүүл, Баянжаргалан, Эрдэнэ сумын нутгаар 10 см, бусад нутгаар 3-9 см цастай байна. Мөнгөнморьт, Батсүмбэр, Заамар, Баянцагаан сумын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй бол бусад сумын нутгаар 0.10-0.19 гр/см3  нягттай байгаа аж.
Ийнхүү ихэнх сумын нутгаар жигд цастай болохоор малын усан хангамж сайн байгаа бөгөөд мал оторлох, тэжээл бэлтгэх болон хужир шүү бэлтгэх ажил үргэлжилж байгаа гэж аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Түүнчлэн 27 сумаас эрсдэлийн зэрэглэлээр 13 сум зудын эрсдэлийн түвшин дунд, 14 сум зудын эрсдэлийн түвшин их гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал  Алтанбулаг, Баян, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Эрдэнэ, Мөнгөнморьт, Сэргэлэн зэрэг сум зудын эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn