Хятад улс Японд эсэргүүцэл илэрхийлэв

534
Япон улс "Фукушима-1" атомын цахилгаан станцын ихэнх цацрагт идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд цутгах шийдвэр гаргасантай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яам Японд эсэргүүцэл илэрхийлсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид энэ асуудлаар олон улстай хэлэлцэж, хариу арга хэмжээ авах эрмэлзэлтэй байгаа гэнэ.
 
"Энэ төрлийн үйлдэл нь нэн хариуцлагагүй байгаагийн илэрхийлэл бөгөөд энэ нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, хөрш орнуудын хүн амын аюулгүй байдалд заналхийлнэ" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн, Японы энэхүү үйлдлийн улмаас "Номхон далайн ус цацрагаар бохирдож, генетикийн алдагдалд хүргэж болзошгүй" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
 
Японы эрх баригчид "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг далайд цутгахыг албан ёсоор зөвшөөрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ ажилд бэлтгэхэд хоёр жил шаардагдах юм байна.
 
Эргэн сануулахад, 2011 онд Японд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 18 мянга гаруй хүн амиа алдаж, "Фукушима-1" атомын цахилгаан станц дээр осол болсон юм. Үүнээс 10 жилийн дараа, 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Японы зүүн өмнөд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомт нь Фукушима мужид оршиж байв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn