Банканд бүртгэлтэй мэдээллээ шинэчлүүлснээр та ямар эрсдэлээс сэргийлэх вэ?

487

Харилцагч банкнаас тань утсаар холбогдож, эсвэл и-мэйл, мессежээр мэдээллээ шинэчлэх тухай танд сануулж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь харилцагч таныг санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэхээр банк өөрийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм. Энэ сануулгыг үл тоон мэдээллээ шинэчлүүлэхгүй явснаар харилцагч та санхүүгийн эрсдэлд орж болзошгүй юм.
Нөгөөтэйгүүр харилцагч та банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэвийн, саадгүйгээр авахын тулд Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу өөрийн бүртгэлтэй мэдээллээ тогтмол шинэчлүүлэх шаардлагатай байдаг.
Хэрэв таны дор дурдсан мэдээлэл өөрчлөгдсөн бол, танд банкнаас мэдээллээ шинэчлүүлэх тухай сануулсан мессеж ирсэн бол та өөрт ойр байрлах салбар нэгжид хандан мэдээллээ шинэчлүүлнэ үү.
Иргэн:
·Овог, нэр
·Регистрийн дугаар
·Иргэншил
·Гэрийн хаяг
·Ажил эрхлэлт/Албан тушаал, ажлын газрыннэр, хаяг/
·Гар утасны дугаар
·И-мэйл хаяг
Байгууллага
·Хуулийн этгээдийн нэр, дүрэм
·Үйл ажиллагааны чиглэл
·Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл
·Хаяг
·Холбоо барих утасны дугаар
·И-мэйл хаяг
·
Харилцагч та мэдээллээ шинэчилснээр дараах ач холбогдолтой:
·Банкны үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, хэвийн авах,
·Онлайн банкныболомжит үйлчилгээг авах
oИнтернэт банканд бүртгүүлэх
oМобайл банканд бүртгүүлэх, нууц үгний блок гаргуулах
oТелефон банканд бүртгүүлэх,
oКарт захиалан гэр болон ажлын хаягаараа хүргүүлэн авах гэх мэт үйлчилгээнүүдийг онлайнаар24/7авах боломжтой
·Банкнаас гарч буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, аян, урамшуулал болон бусад лояалти хөтөлбөр, мэдээллүүд цаг алдалгүй танд хүргэгдэнэ.

Иймд харилцагч таны мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд цаг алдалгүй банкны салбар, нэгжид хүчин төгөлдөр иргэний

үнэмлэх, эсвэл гадаад паспортоо авч очин мэдээллээ шинэчлүүлэхийг зөвлөж байна.

Хэрэв тань руу банкны ажилтан утсаар холбогдож, эсвэл банкны зүгээс и-мэйл, мессеж, дуут мессежээр тодорхой хугацааны дотор банкны салбар, нэгжид очин мэдээлэл шинэчлэх тухай мэдэгдсэн бол та даруйхан очиж мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай юм. Хэрэв заасан хугацаанд очиж амжаагүй бол таны банкны үйлчилгээг түр хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг болохыг танд сануулъя.
Харилцагч та хэрэв гадаад улсад амьдардаг бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан банканд бүртгэлтэй мэдээллээ шинэчлүүлэх боломжтой. Ингэхдээ итгэмжлэлд таны ямар мэдээлэл өөрчлөгдсөн болон ямар мэдээллээ шинэчлүүлэх тухайгаа та тодорхой дурдаж өгөх шаардлагатай байдаг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn