Аймгийн хэмжээнд ургац хураалт 60.6 хувьтай байна

287

Ургац хураалтын явцын талаар Төв аймгийн ХХААГ-ын дарга Н. Гантулгаас тодрууллаа.

Аймгийн хэмжээндүр тариа 41796 га талбайгаас 80165,4 тн, үүнээс улаанбуудай 37073 га-аас 71030 тн, төмс 8720 га-аас 75808 тн, хүнсний ногоо 1098 га-аас 15974 тн, тэжээлийн ургамал 12523 га-аас 37680 тн, тосны ургамал 8633 га-аас 5061 тн ургац тус тус хураан авчээ.Одоогоор аймгийн хэмжээнд ургац хураалт 60.6 хувьтай байна. Зарим суманд бороо, цас бага зэрэг орсонтой холбоотой хагас өдрийг алдсан хэдий ч тариаланчид ургацаа бүрэн авахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn