Бүрэн сумын нутгийн захиргааны шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ

241

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд Нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний 18 оффисын барилга шинээр барьж, 24 барилгад их засвар хийжээ. 

2016 оноос хойш 2 сумын Засаг даргын Тамгын газрын шинэ барилга ашиглалтад орсон бөгөөд түүний нэг нь Бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын барилга юм. Уг барилга ашиглалтад орсноор Бүрэн сумын 3000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг ая тухтай орчинд үзүүлэх боломж бүрдсэнийг сумын удирдлагууд онцолж байна. 


Тус барилгын угсралтын ажлыг "Мета менежмент" ХХК 2020-2021 онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 955,5 сая төгрөгийн гэрээгээр гүйцэтгэж ашиглалтад орууллаа. 

Бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын хуучин барилга 1969 онд ашиглалтад орж байсан бөгөөд ашиглалтын хугацаа дуусгавар болсон байна. 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn