Хүчилтөрөгчийн үйлдвэр барих суурь тавигдсан

161

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайвантай цөөн хором ярилцлаа.
-Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын тухайд?
-Аймгийн нэгдсэн эмнэлэгт ихэнхдээ биеийн байдал нь хүндэрсэн хүмүүс ирж байна. Иргэд эмчийн заавар зөвлөмжийг дагалгүйгээр гэрээр өөрийгөө эмчилж байгаа нь өвчлөлийг хүндрүүлж байгаа юм. Одоогоор бид эмчлүүлж байгаа өвчтнүүдийг эрэмбэлж хүлээн авч байна.
-Эм, хангамж, орны хүрэлцээ хэр байна вэ?
-Хил, гааль хаасантай холбоотой эм хангамж, тариур бага зэрэг саатах тохиолдол байсан ч орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, иргэдийн санаачлан хэрэгжүүлдэг тусламж дэмжлэгийн хүрээнд хүндрэлгүй байна. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт 140 ор, Кувейтийн аманд байрлах Монголын судалгааны төв дээр 80 ор тус тус дэлгэсэн. Нийт 220 ор байгаа хэдий ч хангалтгүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 гаруй төрлийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат байна. Хоёр хүчилтөрөгчийн баллоны үйлдвэртэй гэрээ байгуулан ажиллаж байна. 2 хоногт 100 баллон хүчилтөрөгчийг хэрэглэдэг бөгөөд одоогоор тасалдал үүсээгүй байна. Хүчилтөрөгчийн ханын системээ өргөтгөж, шахдаг шахуургыг автомат болгосон учир хүчилтөрөгч тасалдал үүсэхгүй.  
-Молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?
-Тийм ээ. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт Молекул биологийн лабораторийг "Эх нутгийн иргэд" ТББ-ын тэргүүн М.Энхболд болон ЭМЯ, аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулсан. Тус лаборатори нь энэ оны  10 сарын 1-нээс хойш 7 хоногийн хугацаанд гадны хяналттай шинжилгээ хийж, уг лабораторид авч байгаа шинжилгээний хариу үнэн зөв гэдэг нь батлагдсан учир аймагтаа ПГУ шинжилгээг бид авч эхэлсэн. Хил гааль хаасантай холбоотой шинжилгээнд шаардагдах бодис тасалдах тохиолдол байна. Мөн Молекул биологийн лаборатори нь зөвхөн ПГУ шинжилгээгээр хязгаарлагдахгүй, вируслогийн шинжилгээ авах боломжтой. ЭМЯ-наас төсөв шийдэж Хүчилтөрөгчийн үйлдвэр барих суурь тавигдсан. 11 сарын сүүлээр хүчилтөрөгчийн үйлдвэр бүрэн угсрагдаж ирэх төлөвлөгөөтэй байна. Гэсэн хэдий ч хил гаальтай холбоотой асуудлаар энэ хугацаанд өөрчлөлт орж магадгүй гэж харж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn