Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдаан болж байна.

207


Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдаанаар 11 асуудал хэлэлцэж байна. Энэхүү хуралдаанаас гарсан төслийн тогтоолыг 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах аймгийн ИТХ-ын 7 дугаар хурлаар өргөн барих юм. Одоогийн байдлаар аймгийн 2022 оны төсөв батлах тухай, аймгийн 2022 оны төсвийн төсөлд Төв аймаг дахь төрийн аудитын газраас хийсэн санал дүгнэлт, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хяналт- шинжилгээ үнэлгээний тайлангийн тухай,хайгуулын сонгон шалгаруулалтын талбайн солбицолд санал авах тухайасуудлуудыг хэлэлцэж дууссан байна.

Мөн "Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2-р үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай"хэлэлцэж байгаа бөгөөд тус асуудлын өргөн барих тогтоолын төслийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма танилцуулав. “2017-2021 оны хооронд хэрэгжүүлж 12 сумын 774 усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг 1683 мянган га газраар зураглан тогтоосноос 1340 мянган га газрыг хамарч чаджээ. Усны эх үүсвэрийг бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор 115 булаг, шанд, рашааны эхийг хашиж хамгаалахад улс болон орон нутгийн 220 сая төгрөгийг зарцуулсан байна. Цахим худгийг Төв аймгийн 27 суманд байршуулсан бөгөөд малчдад ойр худгийн усыг шинжилж эрүүл аюулгүй байгаа эсэх дээр анхааран ажиллаж байна. Цаашид хийгээгүй төсөв мөнгөний асуудлаас болж хойшилж буй асуудлууд бий, эдгээрийг дахин хэлэлцэх ёстой” гэлээ. Энэхүү тогтоолын төслийг хуралдаанд өргөн барих тал дээр яг одоо хуралдаж байна.

Цаашидхуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах тухай, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний асуудалдхурлын хороодоос хийсэн дүгнэлт,аялал жуучлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө батлах тухай асуудалд хурлын байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлт,2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асуудалд хурлын байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлт,2022 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай асуудалд хурлын байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийн тухай хэлэлцэж, эцсийн байдлаар тогтоолын төслийг уншиж танилцуулах юм.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn