Жаргалант сум тэрбум 660 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийхээр төсөвлөжээ
![](https://montsame.mn/files/5e1ef68367d7c.jpeg)
Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумынхаа архивын өрөөг засварлах, сургуулийн дотуур байрны дээвэр, золбин нохой устгал зэрэгт зарцуулахаар 385 сая төгрөгийг төсөвлөжээ. Харин орон нутгийн хөгжлийн сангаас 150 сая 500 мянга орчим төгрөгийг төлөвлөж, хогийн цэгийг хашаажуулах, засмал замд хурд сааруулагч тавих, суваг шуудуу засахад зарцуулах аж. Байгаль хамгаалах зардлыг ойжуулалт болон цөлжилтийн зэрэглэл тогтоох, байгаль орчны талаар сургалт, сурталчилгаа хийхээр төлөвлөсөн байна.
Жаргалант сум 2020 онд үйл ажиллагааны зардалд 1 тэрбум зургаан зуу гаруй төгрөгийг зарцуулах гэнэ.
![](https://montsame.mn/files/5e1ef6967a331.jpeg)
![](https://montsame.mn/files/5e1ef6a7d8cd8.jpeg)