Төв аймгийн төрийн албан хаагчдад АТГ-аас сургалт хийлээ
Төв аймгийн 180 гаруй төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлигын гэмт хэрэг, зөрчлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн талаартусгай сэдэвчилсэн сургалтыг явууллаа.
Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэхэд иргэдийн үүрэг оролцоог таниулах, шударга ёсыг тогтооход олон нийт яаж оролцох, хэрхэн хяналт тавих, авлигатай тэмцэх арга замын талаар мэдээлэлөгчээ.Энэ үеэр авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утас ажиллажбайгааг дуулгажээ.
Мөн“Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалтзохион байгуулж,“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийгаймгийн“Монгол туургатан театр”-тзохиосон байна.
Төв аймагтавлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтямар байгаатай танилцан,2018-2019 онд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэнзөвлөмжийн биелэлтийг шалгасан байна.