Лүн сумын худалдаа, нийтийн хоолны 20 газрыг тохирлын үнэлгээнд хамруулжээ
Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс "Дэлхийн чанарын өдөр"-ийг тохиолдуулан Төв аймгийн хууль хяналтын байгууллага, Лүн сумын ЗДТГ-тай хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг"ийг зохион байгуулжээ.
Өдөрлөгийн хүрээнд стандарт баталгаажуулалтын үйл ажиллагааны эрх зүйн шинэчлэлийн талаар, шинээр батлагдсанжижиглэн худалдааны газар түүний үйлчилгээнд мөрдөх ерөнхий шаардлага MNS 5021-1:2019,хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019стандартын талаар 140гаруйиргэнд мэдээлэл олгох сургалтявуулжээ.
Энэ өдөрЛүн сумын худалдаа, нийтийн хоолны нийт 20 газрыг тохирлын үнэлгээнд хамруулж,худалдааны найм, нийтийн хоолныдөрвөнгазарт тохирлын гэрчилгээ олгож,сумын худалдаа, нийтийн хоолны газрууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийннийт 31 жинг шалгаж баталгаажуулсан байна.