ТӨВ: Отор хийх хугацааг 150 хоногоос ихгүй байхаар тогтоожээ

214

Төв аймаг “Мал оторлуулах болон отрын мал дамжин өнгөрүүлэх, зохицуулалт хийх ажлын хэсэг” байгуулж, журам батлан хэрэгжүүлж эхэлжээ. Тэрхүү журамд зааснаар аймгийн нутаг дэвсгэрт отроор ирж нутаглаж буй айл өрх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 150 хоногийн хугацаанд оторлох боломжтой аж. Түүнээс гадна оторлох айл өрхүүд аймгийн удирдлагуудтай гурван талын гэрээ хэлцэл хийх ёстой юм.
Үүнтэй холбогдуулан ажлын хэсгээс тодруулахад “Төв аймгийн хэмжээнд малын тоо хонин толгойд шилжүүлснээр 8.5 саяд хүрээд байна. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад  нийт мал сүргийн 25-30 хувь нь отрын байдлаар өвөлжиж, хаваржихын зэрэгцээ гаднын аймаг сумдаас 500.0-800.0 мянган мал Төв аймагт оторлож байгаа нь отор нүүдэлд тавих хяналтыг өндөржүүлэхийг зүй ёсоор шаардаж байгаа юм. Тиймээс отор нүүдэл хийх, мал, амьтныг үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан уралдаан, тэмцээнд оролцуулах, хүнс, арилжаа, үржлийн зориулалтаар тээвэрлэх, туувар хийх болон малчин, мал бүхий иргэд оршин суугаа газраасаа өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт суурьших зорилгоор хүн, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах зорилгоор мал оторлуулах болон отрын мал дамжин өнгөрүүлэх журам батлаад байна” хэмээн ярилаа.
Мал оторлуулах болон отрын мал дамжин өнгөрүүлэх журмыг бүрэн эхээр нь ЭНД ээс үзэх боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn