Д.Мөнхбаатар: “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг аймгуудаас анх удаа боловсруулсан

212


Төв аймгийн 2021 оны онцлох ажлуудын талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.

-2021 оныг Төв аймгийн хэмжээнд “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн онцлог ажлуудаас хуваалцвал? Урианы жилийн ажил үр дүнтэй байж чадав уу?
-Аймгийн ИТХ-аас2021 оныг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор сум, байгууллага, иргэдэдээ анхааран, үйл ажиллагааг бүрэн чиглүүлж бодлого, зохион байгуулалт, хөрөнгө санхүүгээр дэмжин ажиллаж 21.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийлээ.
Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүн бүр гэр бүлдээ ая тухтай, эрүүл энх, сэтгэл тэнүүн амьдрахболомж, нөхцөлийг бүрдүүлж “Шилдэг гэр бүл”- ийг шалгаруулан, цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Гэр бүлийн боловсрол олгох, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг түгээн дэлгэрүүлж, Хослох урлаг”,“Та хүүхдээ хэр сайн мэдэх вэ?” ,“Ном уншлагын цаг”,“Ураг удмын түүхээ хөтлөхийн ач холбогдол нэвтрүүлэг, контент бэлтгэн сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд шинээр 360 гэр бүл гэрлэлтээ батлуулж, гэр бүл цуцлалт 9.0%-иар буурсан байна.
-Халамжаас хөдөлмөрт бодлого аймгийн хэмжээнд ямар хэрэгжилттэй байсан бэ?
-Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлснээр 75 иргэн байнгын ажлын байранд, 1167 иргэнийг  түр ажлын байранд зуучилж, 165.0 сая төгрөгөөр өрхийн орлогоо нэмэгдүүлж, Алтанбулаг сум Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй Төв аймгийн анхны сум болсон байна. Мөн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд болон хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар шинээр853ажлын байр бийболгож, 597 иргэнийг ажилд зуучлан, 10828 хүнийг түр ажлын байраар хангасан байна.
-Хил гааль хаасантай холбоотой дотоодын нийт бүтээгдэхүүний нийлүүлэлт өссөн үү?
-Тийм ээ.Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжиж тусгай сангуудболон эдийн засгийн сэргээх хөтөлбөрөөс1743 иргэн, аж ахуйн нэгжид 35.468.0 сая төгрөгийн зээл олгож, үйл ажиллагааг нь дэмжин ажиллалаа.Эдгээр ажлын үр дүнд аймгийн аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2021 оны эхний 11сарын байдлаар71.4тэрбум төгрөгт хүрч 2020 оны мөн үеэс78.5 хувьбуюу 31.4тэрбум төгрөгөөр өслөө.Аймгийн ДНБ-ий үйлдвэрлэл 2020 онд 703.8 тэрбум төгрөг болж 2019 оноос 12.4 хувиарөссөн дүнтэй байна.
-“Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа байгаа вэ?
-"Төгсөлтийн аргачлал" хөтөлбөрийн хүрээнд11 өрх, зорилтот бүлгийн 17 өрх, нийт 28 өрхийг “Гэр” төсөлдхамруулсан байна.Мөнбайгалийн гамшигт өртөж, орон гэргүй болсон 17 өрхөд Нийгмийн халамжийн сангаас 20,4 сая төгрөгийн мөнгөн тусламжүзүүлж, нийт 52 өрхийг орон гэртэй болгож, амьдрах орчныгсайжруулаад байна.
-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр?
-Эрүүл мэндийн яам болон төсөл хөтөлбөрийн 760.0 сая төгрөгийн санхүүжилтээр PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж, 8.4 сая төгрөгөөр лабораторийн өрөөг стандартад нийцүүлэн засварлаж, нэн шаардлагатай 30 нэр төрлийн 63 тоног төхөөрөмж, урвалж бодисыг 1.726.4 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлж, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа.
2021 ондулс, орон нутаг, төсөл хөтөлбөр, хувийнхэвшлийн78.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжболовсролын салбарт 175 хүүхдийн 3 дотуур байр, 2360 хүүхдийн 5 сургууль, 740 хүүхдийн 6 цэцэрлэг нийтдээ 14 барилга шинээр барьж, 14 барилгад их засварын ажил хийлээ.
Аялалжуулчлалын салбарыг нэн тэргүүнд хөгжүүлж, аймгийн эдийн засгийн салбарт орлого нэмэгдүүлэх салбар гэж үзэн аймгийн “Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө”-г боловсрууланбатлуулж,Археологи, палеонтологийн музейн цогцолбор төвийн барилгын ажлыг эхлүүлж,аялал жуулчлалын гол зам болох Манзушир хийдийн чиглэлд 7 км авто зам ашиглалтад орлоо.
Аймгийн хэтийн хөгжилд түлхэц болохуйц Үндэсний томоохон бүтээн байгуулалт Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж жилдээ 4-5.0 тэрбум төгрөгөөр төсвийн орлого тэлэх боломж бүрдэж угнисэх онгоцны буудалд аймгийн аялал жуулчлалын төвийг нээж, гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлж, улмаар  аймгийн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх боломж нэмэгдсэн байна.
-2021 онд Хөдөө аж ахуйн салбар амжилт бүтээл арвин байлаа?
-Аймгийнхаа эдийн засгийн онцлог, хөгжлийн давуу талтай уялдуулан “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг аймгуудаас анх удаа Төв аймаг боловсруулж, Хөдөө аж ахуйн салбар хөгжих байгалийн бүс, эдийн засгийн тойргуудыг оновчтой тогтоож, харилцан бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжсэн, хоршин хөгжих боломжтой загвар 24 төслийг хэрэгжүүлж, 16.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.Газар тариалангийн салбарт "Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аян”, “Газартариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах аймгийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлж, энэ жил манай аймаг нийт 435.3 мян.тн ургац хураан авч улсын хэмжээний үр тарианы 25.7, төмсний 57.2, хүнсний ногооны 17.8, таримал тэжээлийн 54.6, тосны ургамлын 28.6 хувийг тус тус үйлдвэрлэж, сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр  ургац хураан авч, нийт хураан авсан ургацаар улсдаа тэргүүлсэн амжилт үзүүллээ.
-Ярилцсанд баярлалаа.


Montsame.mnскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn