Хорио цээрийн дэглэмтэй үед бүлэг бөөгнөрөл үүсгэсэн Х.Бат-Ялалтад хариуцлага тооцно
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдогт “БОСОХТУН” нэртэй жагсаал өнгөрсөн амралтын өдөр буюу 2020.03.07-ны өдөр боллоо. Жагсаалд 100-150 орчим хүн оролцсон юм.
Жагсаалыг Х.Бат-Ялалт тэргүүтэй иргэний хөдөлгөөний этгээдүүд зохион байгуулсан. Мордохын хазгай гэгчээр анхнаасаа зөвшөөрөл аваагүй, Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоосоор байхад бүлэг бөөгнөрөл үүсгэсэн, олон нийтийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулсан үйлдэл байсан юм.
Тодруулбал, Улсын онцгой комиссоос гаргасан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан. Хөл хорио тогтоосон энэ үед дэглэм зөрчиж олон хүн цуглуулж ийнхүү жагсаал цуглаан хийсэн нь
· Жагсаал цуглаан хийх журам
· Зөрчлийн тухай хууль
· УОК-ийн шийдвэрийг тус тус зөрчсөн үйлдэл юм.
Жагсаал цуглаан хийх журам
9 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан хийх журам
1. Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.
Зөрчлийн тухай хуулийн
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж засныг тус тус зөрчсөн байгаа юм.
Дээрх хуулийн заалтуудыг өмгөөлөгч, хуульч биш ч эрх зүйч гэдэг утгаараа Х.Бат-Ялалт үүнийг мэдэхийн дэээдээр мэдэж байсан. Гэсэн ч ийнхүү хууль зөрчиж байгаа нь өөрөө хэр зохистой үйлдэл вэ? Хамгийн их хүний эрх шударга ёс ярьдаг хүн өөрөө хуулиа зөрчөөд, бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь шударга явдал мөн үү гэдэгт уншигч та дүгнэлт хийнэ биз ээ.
Хэрвээ өвчин энэ үеэр дэгдсэн бол, эмх замбараагүй явдал гарсан бол хариуцлагыг нь Х.Бат-Ялалт үүрэх байсан уу? Мэдээж үгүй. Учир нь тэрбээр өөрийнх нь буруу үйлдлийг хэлсэн хүнд өс санаж, шүүмжилсэн сэтгүүлчдийг захиалгатай хэмээн нотлох баримтгүйгээр гүтгэж доромжилж, хардлага таамгаар ярьдаг. Үүндээ ч мэргэшсэн бөгөөд улстөрч болохыг мөрөөддөг “поп-ын барлаг тэрбээр өөрийн хэлсэн бүх үг үнэн, үйлдэл нь зөв гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэхийн төлөө бусдыг харлуулахын төлөө уйлна, дуулна, хоолойгоо сөөтөл бархирдаг арга үйлдэл хэрэглэдэг. Хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй матрын нулимс унагаж байгаа энэ хүн өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулсныхаа хариуцлагыг хүлээхээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж улс төрийн зорилтот шоу тавьж байж болзошгүй Х.Бат-Ялалтад дээрх хуулийн заалтуудын дагуу хариуцлага тооцохоор цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа гэх мэдээлэл байна. Хэргийг одоогоор Налайх дүүргийн цагдаагийн газраас материалжуулж байгаа бөгөөд нийслэл рүү хэргийг шилжүүлэх аж.