Засмал замын дугуйн уралдааны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

283


Зуунмод хотын 80 жилийн ойн нэрэмжит “Засмал замын дугуйн уралдааны өсвөр үе, залуучуудын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 9 аймаг, клубийн 70 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Уг тэмцээнд 13-14,15-16,17-18 нас болон хосын ангиллаар нийт 5 төрлөөр 20 км, 30 км, 50 км, 100 км замыг туулж байгаа аж.

Дугуйн спорт нь засмал замын, бартаат замын, уулын, трекийн гэх мэт төрлүүдтэй бөгөөд энэ удаагийн тэмцээн нь засмал замын төрлөөр болсон юм. Дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, улс, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, харилцан туршлага солилцох, дугуй унах хөдөлгөөнд олон нийтийг татан оролцуулах, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготой.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn