М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

502

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан буюу 130 сая төгрөгний автомашин худалдан авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэсэн хоёр зүйлд буруутгаж байгаа.
Ингэхдээ тухайн үед 160 сая төгрөгөөр машин худалдаж авах гэж байсныг 130 сая төгрөгөөр авсан гэх мөртлөө Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгний хохирол учруулсан гэж үзсэн байна. Үүнийг тухайн үедээ төсвийн мөнгө хэмнэх үүднээс 130 сая төгрөгөөр машин худалдаж авсныг өнөөдрийн ханшаар тухайн машин 75 сая төгрөг гэж үзэн, 55 сая төгрөгний хохирол учруулсан гэж буй.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо тухайн машиныг худалдан авах шийдвэр гаргасан хүн нь М.Энхсайхан биш, ажлын хэсгийн нэгжийн удирдлага гаргасан. Тэгээд ч тухайн үеийн хамгийн бага үнээр машиныг худалдаж авсан, одоо ч яамны хэрэгцээнд ашиглаж байгаа гэж тайлбарлаж буй.
Харин Тавантолгойн хөрөнгө оруулагчийн гэрээний төслийг
1-рт, уг төсөл хэрэгжиж, баталгаажаагүй.
2-рт уг төслийг танхимаар журмаар Засгийн газар хэлэлцэж, тухайн үеийн Ерөнхий сайд нь өргөн барьсан гэж тайлбарлаж буй.
Ерөнхий сайд М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо:
2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан.
Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.
Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан. М.Энхсайхан гэмт хэрэг хийгээгүй, бид давж заалдана гэж мэдэгдсэн байна.
Ингээд албан мэдээллийг хүргэе.
Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр тогтсон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn