Эрх баригчдын дарамтанд орсон Жек Ма Хятадаас явжээ

226

Alibaba-г үндэслэгч Жек Ма Хятадаас явсан, сүүлийн хагас жил Токио хотод амьдарч байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Financial Times сонин мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Жек Ма Токио хотноо гэр бүлтэйгээ амьдарч байгаа бөгөөд олон нийтийн арга хэмжээнд тэр бүр оролцохгүй байгаа гэнэ. Тэрбээр Хятадын эрх баригчид түүний технологийн компанид дарамт шахалт үзүүлж эхэлсэнтэй холбоотойгоор өөр улсыг зорьсон гэж эх сурвалжууд онцолжээ.
 
Жек Ма 2020 онд Шанхай хотод болсон бага хурал дээр эрх баригчдыг шүүмжилж, тэдний авч хэрэгжүүлж буй алхмууд нь цаг үетэй нийцээгүй хэмээн мэдэгдсэнийхээ дараа олны өмнө ховор гарах болсон юм. Үүний дараа, 2021 оны дөрөвдүгээр сард Хятадын Зах зээлийн зохицуулалтын газар Алибаба группийг монополийн хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж Хятадын түүхэн дэх хамгийн өндөр торгууль болох 18,2 тэрбум юаниар торгож байлаа.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545153
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn