Ээж хад руу яваад төөрсөн иргэдийн машин бензингүй хээр зогсоод байхад нь олжээ

233

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар  баг, “Ээж хад" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт 58 км/-т компасс загварын суудлын автомашинтай 3 иргэн энэ сарын 11-ний өдрийн 11:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” гэдэг газрын чиглэлд яваад сураггүй болжээ. 
Алга болсон тухай дуудлагыг 12-ны өдрийн 02:50 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хад гэдэг газрын чиглэлд иргэн Б/40 настай, эмэгтэй/-гийн жолоодож явсан “Компасс” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашинтай төөрч автомашин нь бензингүй болсон байсныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn