Сураггүй болсон хүү өөрийгөө боомилсон байдалтай олджээ
Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар энэхүү харамсалтай хэрэг гарчээ. 15 настай хүү Ц энэ сарын 18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болжээ. Улмаар хүүг сураггүй болсон талаар маргааш нь буюу 19-ний өдрийн 16:10 цагт мэдээлэл дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд өчигдөр /2021.04.21/ 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:55 цагт хүүгийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Хүү өөрийгөө боомилж нас барсан байдалтай олджээ.