ТӨВ: Ж.Цэрмаа: Хоршоолон ажиллах нь олон хүмүүс нэгдэж, нэг зорилго, нэг мөрөөдөлтэй болж байгаа явдал

204


Төв аймгийнэдийн засгийн голтүшиц салбар бол хөдөө аж ахуй.Үүнийгээ дагаад мал аж ахуйгаас гарган авч буй түүхий эдийг өөрсдийн технологийн дагуу боловсруулж, олон нэр төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа хоршоод Төв аймгийн сумдад нэмэгдсээр байгаа юм. Иймд өнөөдрийн ярилцлагаараа сум орон нутагтаа 24 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тасралтгүй үйлдвэрлэл эрхэлж байгаа “Сүүн далай оргил” хоршоог онцолж байна. Өрхийн хэрэгцээний түвшинд цөөн тооны үхэртэй ажилладаг байсан нутгийн хэсэг иргэд нэгдэж бүлэг үүсгэснээр Төв аймгийнБаянчандмань сумын Чандмань багийн “Сүүн далай оргил” хоршооны эхлэл тавигдсан түүхтэй аж. Тус хоршооны дарга Ж.Цэрмаатай уулзаж ярилцлаа.

-Хоршоо байгуулах санаа хэдийд төрсөн бэ? Тухайн үеийн түүхээс хуваалцвал?
-Социализмын үед саалийн механикжсан 400 үнээний фермд ажиллаж байсан хүмүүс сүүний чиглэлийн саалийн үнээний үүлдэр угсааг устгачихгүй юмсангэсэн бодолтой үлдэж байсан юм. Түүний дараа хувь хувьдаа 10-15үхэртэй жижиг фермерүүд болж олон жилийг үдсэн. Энэ хугацаанд өөрсдийн үйлдвэрлэсэн сүүгээ “Сүү” ХКболонсүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд хямд үнээр өгдөг байлаа.
Тэгээд энэ байдлаас гарах арга ухааныг ярилцаж байгаад нэгдэж бүлэг болж ажиллах нь зөв юм байна гэж бодсон.Ингээд2009 онд 14 хүн нэгдэж “Сүүн далай” бүлэг байгуулж, гэр бариад гишүүдээсээ сүү авч уламжлалт аргаар цагаан идээ хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Зөвхөн гэр гэртээ цагаан идээ хийгээд сууж байдаг байсан бол бүлэг болсноор олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон.

-Шинээр эхлүүлж байгаа ажилд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдсан байх? Саад бэрхшээл ихтохиолддог байсан уу?
Зах зээлдээ хэрхэн нэвтрэх, бүтээгдэхүүнээ боловсруулчихаад хаана борлуулахаа мэдэхгүй үе их байсан. Бидэхний бүтээгдэхүүнийхээ борлуулалтын ашгаас хуримтлал үүсгэн сүү боловсруулах цех авч байлаа. Ингэж хөдөлмөрөөрөө хоршиж үр шимийг нь хүртээд эхлэхээр бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх хүсэл төрдөг юм билээ. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд “Сүүн далай оргил” хоршоо болон зохион байгуулж, тамга тэмдгээ хүлээн авч,хуулийн этгээд болсон. Яг ийм үед “Глобал Коммунитис” олон улсын байгууллага манай суманд ирж сургалт явуулсан. Тус сургалтад сууж EMIRGE хөтөлбөрт хамрагдаж, гишүүдээ чадавхжуулсан. Энэ байгууллагатай хамтран ажилласнаар маркетингийн болон бизнесийн харилцааны соёлд суралцлаа. “Глобал Коммунитис” олон улсын байгууллагын дэмжлэгээр Солонгос, Энэтхэг зэрэг орноор явж туршлага судалж их зүйл сурсан.

-Хоршоо болсноор ямар давуу талыг бий болгож чадсан бэ? Бүтээгдэхүүний чанар, ашиг орлогод гарсан дэвшил бий юу?
-Хоршоо байгуулснаар үйлдвэрлэлийн аргаар цагаан идээ боловсруулах цехээ өргөтгөж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлжчадсан.Ингэснээр ахуйн нөхцөлд биш, стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчин нөхцөлд үйлдвэрлэл явуулах боломжтой болсон. Мөн сум орон нутагтаа цөөн гэлтгүй ажлын байрыг бий болгож байгаа минь бахархмаар байдаг. Хоршоолон ажиллах нь ахуйн нөхцөлд ганцаар аж ахуй эрхлэхээс гурваас дөрөв дахин орлого нэмэгддэг онцлогтой.

-Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн тань хүчин чадал ямар байгаа вэ? Нийт хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
-Саалийн механикжсан фермд ажиллаж байсан туршлагатай гишүүд чанартай сүүг бэлтгэн хоршоондоо тасралтгүй нийлүүлдэг. Хоршооны гишүүд өдөрт 400 литр сүү үйлдвэрлэх боломжтой ба өнөөдрийн байдлаар 100 гаруй үхэртэй, өдөрт 250-350л сүү боловсруулж байна.“Чандмань” нэрийн тараг,өрөм,ааруул, зөөхий, аарц, ээзгий, зайрмаггэх мэт8-12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

-Одоо хэдэн гишүүнтэй вэ?
-Нийт 10гишүүн,6 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
-Хоршоод үйл ажиллагаагаа тогтвортой байлгахад анхаарах гол хүчин зүйл нь?
-Манай хамт олон сэтгэл нэгдэж чадсан учраас үйл ажиллагаа тогтвортой жигд явж ирсэн.Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэдэг ардын зүйр цэцэн үг бий. Энэ зарчмаар л бид эвлэлдэн нэгдэж, итгэлцэж, ойлголцож, шударга байж, нэгэн зорилгын дор зүтгэж чадсан. Хоршоолон ажиллах нь олон хүмүүс нэгдэж, нэг зорилго, нэг мөрөөдөлтэй болж байгаа явдал юм.

-Бүтээгдэхүүнээ хаана борлуул­даг вэ?
-Баянчандмань суманд болонУлаанбаатар хотын дэлгүүрүүд,зах худалдааны төвүүдэд нийлүүлдэг.Гэхдээ одоо манай хоршооны бүтээгдэхүүнүүд таниг­даад ихэнхийг нь захиалгаар нийлүүлдэг болсон. Хүмүүс утасдаад захиалгаа өгчихдөг. Бид найдвартай хугацаанд нь үйлдвэрлээд өгдөг болохоор өөрийн гэсэн худалдан авагчтай болсон.Мөн аймгаас жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад оролцдог.

-Танай бүтээгдэхүүний онцлог юу вэ?
-“Сүүн далай оргил” хоршоо нь ямар нэгэн хольц байхгүй цэвэр сүүгээр өдөр бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, иргэдийн гарт найдвартай хүргэж өгдгөөрөө онцлог. Хариуцлагатайгаар хамтран ажилладаг, байнгын захиалагч нар олон болсон нь манай хоршооны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн онцгой амт чанартай байна гэж ойлгож байна.  

-Хоршооны цаашдын зорилго?
-Үнээний цэвэр сүүгээр чанар стандартын шаардлагад нийцсэн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангасан үндэсний үйлдвэрлэлийн онцлогийг хадгалан, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлэх замаар гишүүдийнхээ өрхийн эдийн засгийг дэмжих эрхэм зорилго өвөрлөж явна.Мөн цаашлаад улс, орон нутгийнхаа хүнсний эрүүл мэндэд жаахан ч болов хувь нэмрээ оруулахыг хүсч байгаа.Энэ зорилгодоо хүрэхийн тулдүйлдвэрлэлээ улам өргөжүүлэннэг тонн сүү боловсруулах хүчин чадалтай болохыг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа.

 Төв аймгийн хэмжээнд 306 хоршоо бүртгэлтэй байдаг ба 2022 онд 187 хоршоог шинээр байгуулснаас Хөдөө аж ахуйн хоршоо 125, худалдаа үйлчилгээний 114, үйлдвэрлэлийн хоршоо 67 байдаг ба 6,1 тэрбум төгрөгийн хувь хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn