ТӨВ: Сааль бялхсан цацлын агар хувинг бүтээв

175

Зуунмод /МОНЦАМЭ/.
Зуунмод хотод сааль бялхсан агар хувин, молор эрдэнийн дүрс бүхий цацлын халбагатайгаар зохиомжилсонцэцэгт байгууламжийг бүтээв.

Энэхүү бүтээлийг нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Урандөш урлаж, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ ногоон байгууламж, тохижилтын ажлыг хариуцаж ажиллав.
Тодруулбал, "Тус бичил тохижилт орон нутгийн хөрөнгө оруулалтын 9.4 сая төгрөгөөр бүтжээ.  
Бэлгэдлийн хувьдТөв аймаг олон үзүүлэлтээр улсдаа манлайлагч аймаг.Төмс, хүнсний ногооны 54 хувийг дангаараа, сүү, цагаан идээгээр Улаанбаатархотын иргэдийн хэрэгцээг бүрэн хангадаг.
Малын тоо 5 108 399 толгой, төрлөөр задалбал398 802 адуу,348 906 үхэр,3 975 тэмээ,2 727 758 хонь,
1 628 958 ямаатай.
Өнгөрөгч онд 111 сая литр сүү сааж зах зээлд нийлүүлсэн хөдөлмөрч иргэдтэй улсын тэргүүний аймаг.
Мөн монголчууд зочноо хүндэтгэн сүү, идээгээ дээжлэн угтаж, сүүн цацлаар ашдын бэлгэдэл болгон аян замыг нь ерөөдөг эртний сайхан уламжлалтайг бэлгэдэж Төв нутгийнхаа түүхт 100 жилийн ойг угтажэнэхүү бүтээлийг байрлуулсан байна.
Харин хувингийн хэлбэрийн хувьд монгол дарханы агар хувинг бэлгэдэн урласан. Савхан модон сав нь хагсрах тусмаа агших явцад бүслүүр доошилж чангаран, ширхэг хадаас оруулахгүй углуургадаж хийсэн нь зай завсар үгүй болж, шингэн зүйл хийхэд асгарахгүй, бөх байдаг.
Байршлын хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй газар болох Ланс 2 дугаар баг, Нацагдорж 5 дугаар багуудын зааг, гурван замын уулзвар дээр байгуулсан. Ингэснээр дотоод, гадаадын жуулчдад үндэсний өв соёлоо таниулахаас гадна, аймаг орон нутагтаа өнгө нэмж байгаа гэж харж байна" гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn