Нисэх загварын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд 23 тамирчин өрсөлдлөө

511
Нисэх загварын спортын жолоодлогот уран нислэгийнF2Bангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Зуунмод хотноо боллоо.
Тус тэмцээнд Өвөрхангай, Дархан-Уул, Эрдэнэт, Сүхбаатар, Төв аймаг, Улаанбаатар хотын нийт 23 тамирчин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнийг өсвөр үе, бага нас, эмэгтэйчүүд, насанд хүрэгчид гэсэн нийт дөрвөн ангиллаар зохион байгуулсан юм.
Өсвөр үеийн ангилалд спортын мастер Д.Буяндорж тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Т.Ариунтөгс эзэлж, гутгаар байрт Д.Тэмүүжин шалгарчээ. Өсвөр үе, бага насны ангилалд Б.Билгүүн тэргүүн байрт шалгарч, Б.Баясгалан дэд байр, Д.Дөлгөөн гутгаар байрыг тус тус эзэллээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд спортын дэд мастер Н.Номин тэргүүн байр эзэлж, спортын дэд мастер З.Номуундарь дэд байр, О.Бадмаараг гутгаар байрт тус тус шалгарсан байна. Харин насанд хүрэгчдийн ангилалд Олон улсын хэмжээний мастер З.Чингис тэргүүлж, спортын мастер Б.Наранбаатар дэд байр эзэлж, спортын мастер Х.Отгонбаатар гутгаар байрт шалгарлаа. 
Жолоодлогот уран нислэгийн тэмцээнийг F2 гэх нэр төрлөөр F2A буюу жолоодлогот хурдны нислэг, F2B буюу жолоодлогот уран нислэг гэсэн хоёр ангиллын дагуу зохион байгуулдаг. F2A ангилал нь поршеньт хөдөлгүүр бүхий, нислэгийн үед удирдах гадаргуугаас бусад нь хөдөлгөөнгүй гадаргууд аэродинамикийн өргөх хүч үүсдэг байна. Харин F2B ангиллын жолоодлогот уран нислэгийн загвар нь нислэгийн үед аэродинамикийн бүх гадаргуу нь хөдөлгөөнгүй байдгаараа онцлогтой. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn