ТӨВ: Зургаан сумын 300 малчин өрхөд дэмжлэг үзүүллээ

164


Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Зуунмод сумын 300 малчин өрхөд хүнсний багц, малын тэжээлийн болон мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Цөөн тооны малтай айл өрхийг өвөлжилт хүндэрсэн энэ үед дэмжих зорилгоор аймгийн Онцгой комисс, “Дэлхийн зөн” ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан байна.'
Энэ жил цас ахиу орсны улмаас аймгийн хэмжээнд цагаан зудтай буюу зудын эрсдэл их гэсэн дүгнэлт гарсан. Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас сумдад үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан малчдад өвс, тэжээлийн болон туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгсэл, шатахууны дэмжлэгийг үзүүлж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn