Алексей Навальныйн ээж Путинээс хүүгийнхээ шарилыг нэхлээ

149

Шоронд нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд шүүхийн шинжилгээ хийх тул хоёр долоо хоногийн дараа шарилыг гэр бүлийнхэнд нь өгөхөөр болсон тухай бид мэдээлсэн. Баасан гарагт Навальный нас барсныг мэдээлсний дараа түүний ээж Людмила Навальная өмгөөлөгчийн хамт шарилыг нь авч, оршуулахаар Умард туйлын ойролцоох хорих ангид очсон ч талийгаачийн шарилыг Салехард хотод хүргэсэн гэжээ. Улмаар Салехард хотын шарил хадгалах газарт очиход албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй төөрөгдүүлсэн байна. Тав дахь өдөртөө хүүгийнхээ шарилыг хайж буй Людмила Навальная ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандлаа. Тэрээр "Би хүүгийнхээ шарилыг тав хоног хайж байна. Тэд надад шарилыг харуулахаас татгалзаж, бүр хаана байгааг нь ч хэлэхгүй байна. Владимир Путин, би танд хандаж байна. Энэ бүхэн зөвхөн танаас шалтгаална. Хүүгээ харахыг зөвшөөрөөч. Би Алексейн шарилыг нэн даруй авч, түүнийгээ хүний ёсоор оршуулмаар байна" гэлээ. 
Түүний хэлсэн үгийг Навальныйн гэргий Юлия Х сүлжээнд нийтэлсэн юм.
Хатагтай Навальная нөхрийнхөө үхэлд Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгасан мэдэгдэл хийгээд байгаа билээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг эрс няцаасан юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn