Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний аварчээ

47

Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч ажиллав.  
Ослын голомтод аврагчдыг очиход хоёр шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан цус их алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, Э-гийн амь насыг аварч, Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна. 
Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас таван алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгууллагаас таван лба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn